Имартынхан Тохижилт Үйлчилгээний ажилтнуудыг “Дулаан бэлэг” болон халуун аарцаар дайллаа

319
Имартчууд үйл ажиллагаагаа эхэлсэн цагаас эхлэн хүн амын эрүүл аз жаргалтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн төлөөх сайн үйлсийг санаачлан олон талт ажлуудыг санаачлан хэрэгжүүлсээр байна. Нийслэл хотынхоо өнгө үзэмжид үргэлж анхаарч, үүрээс эхлэн үдшийн бүрий хүртэл хөдөлмөрлөдөг Тохижилт Үйлчилгээний өглөөний ээлжийн ажилтан нарт өнөөдөр “Дулаан бэлэг” болон халуун аарцаар дайллаа.
“Итгэл найдвараа хуваалцъя” аяны хүрээнд 2022 онд “Дулаан бэлэг” хөтөлбөрийг санаачлан 1000 гаруй гутлыг хүүхдийн асрамж халамжийн төвийн хүүхдүүдэд бэлэглэж байсан.
Харин өнөөдөр “Дулаан бэлэг” хөтөлбөрийн хүрээнд дулаанаа хадгалдаг курткаг Тохижилт үйлчилгээний ажилтан нарт бэлэглэсэн байна. Дараагийн “Дулаан бэлэг “ хөтөлбөрийг тун удахгүй зохион байгуулах ажээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn