УИХ-ын гишүүд тойрогтоо Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг танилцуулна

242

УИХ өнгөрсөн баасан гарагт Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэн дэмжсэн. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга захирамж гаргаж, гишүүдийг долоо хоног тойрогт нь ажиллуулахаар болов. Үндсэн хуульд өрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх нь бусад хууль, тогтоомж хэлэлцэхтэй адилгүй. Үүнийг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар тусгайлан тогтоосон байдаг. Энэ хуульд зааснаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахдаа заавал гурван хэлэлцүүлэг явуулах бөгөөд нэг болон хоёр дахь хэлэлцүүлгээр төслийг эцэслэн батлахыг хориглодог. Хэлэлцүүлэг хоорондын хугацаа хэлэлцэж буй асуудлын шинж байдал, цар хэмжээнээс хамааран 7-гоос доошгүй ажлын өдөр байх ба энэ хугацаанд УИХ-ын гишүүд тойрогтоо шууд болон өөрийн бие төлөөлөгчөөр дамжуулан уг үйл ажиллагааны үр дүнг мэдээлж, иргэдийн санаа бодлыг судалж, харгалзан үзэх ажлыг заавал хийнэ.
Хуулийн энэхүү зохицуулалтын дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, гишүүдийг тойрогт нь ажиллуулахаар томилсон юм. УИХ-ын гишүүд тойрог тойрогтоо ажиллаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, түүний хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар иргэд, сонгогчдод мэдээлж, танилцуулахын зэрэгцээ тэдний идэвх, оролцоог энэхүү чухал асуудалд хандуулах юм. Мөн иргэдийн үзэл бодол, байр суурийг судалж, тэдний саналыг нэгтгэн, тайлан мэдээгээ энэ сарын 17-ны дотор Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлэх юм. Тус байнгын хороо саналыг нэгтгэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт 18-ны дотор хүргүүлэх юм байна.
Эх сурвалж:www.polit.mn 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn