Боловсролын зээлийн сангаар НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ явуулах шаардлага хүргүүллээ

330


Боловсролын зээлийн сангаас 1997 оноос хойш зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж авсан иргэдийн мэдээллийг ил болгосонтой холбогдуулан “Иргэн бол хүч залуусын санаачилга” ТББ-аас Боловсролын зээлийн сангийн талаар УИХ-д хяналт шалгалт, нээлтэй сонсгол хийх шаардлага хүргүүллээ.
Уг шаардлагад:
"Дотоодын тэтгэлэг, буцалтгүй тусламж, оюутны хөгжлийн зээл авсан 52 698, буцалтгүй тусламжид хамрагдсан 154 662, гадаадын зээл, тэтгэлэг авсан бакалаврын 42, магистр докторын 1950, Ерөнхий сайдын тэтгэлэгт хамрагдсан 23, Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрт хамрагдсан 244 хүүхдийн мэдээллийг нээлттэй байршуулав.  
БШУ-ы сайд Л.Энх-Амгалангийн мэдээлснээр суралцаад, эх орондоо ирж 5 ба түүнээс дээш жил ажиллан зээлээс чөлөөлөгдсөн 921, гэрээний үүргийн хугацаа дуусаагүй буюу одоо ажиллаж байгаа 700, гэрээний үүргээ биелүүлээгүй 230 иргэн бий аж. 
 
Нээлттэй сонсгол зохион байгуулах үндэслэл:
 
  • Боловсролын зээлийн сан нь Засгийн газрын тусгай сан бөгөөд улсын төсөв (татвар төлөгчдийн мөнгө), сангийн үйл ажиллагаанаас олсон болон зээлийн хүүгийн орлого, хандив тусламжаас бүрддэг. Тус сангийн хөрөнгийн зарцуулалтыг хянах журмыг Засгийн газар баталсан. Засгийн газрын тусгай сангийн тухай хууль болон холбогдох бусад журмын хэрэгжилтэд хяналт тавих, үнэлэх зорилгоор Ерөнхий хяналтын нээлттэй сонсгол явуулах шаардлагатай.
  • Тус сангийн хөрөнгийг хууль, журамд заасан тодорхой шалгуур, шаардлагыг хангасан иргэдэд олгосон, эсэхэд иргэд, олон нийт эргэлзэж, “дарга нар”-ын хүүхдүүдэд давуу боломж олгосон гэх шүүмжлэл их гарч байгаа тул иргэдийн мэдэх эрхийг хангах зорилгоор тус сонсголыг явуулах шаардлагатай.
  • Боловсролын зээлийн сангийн хөрөнгөөр гадаад суралцсан ч зээлээ эргэн төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй хүмүүст ямар хариуцлага тооцсон, тооцох талаар мэдээлж, цаашид тус сангийн удирдлагыг боловсронгуй болгоход иргэдийн саналыг сонсох нь чухал юм.   
 
Тиймээс холбогдох хуульд зааснаар уг асуудлаар сонсгол санаачлах эрх бүхий субъект болох УИХ-ын гишүүд, УИХ-ын Боловсрол, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүд, Төсвийн байнгын хорооны гишүүд,  УИХ дахь цөөнхийн бүлэг болох АН-ын бүлгийн гишүүдээс дээрх асуудлаар ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ санаачилж, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсгож, иргэдийн оролцоо, мэдэх эрхийг хангахыг шаардаж байна" гэжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn