Дубайд ажиллуулна гэж хэлээд Оросын армид нэгтгэжээ

154

Орос, Украины фронтод “гацсан” 20 орчим энэтхэг ажилтан байгааг Шинэ Делигээс өнгөрсөн сарын сүүлээр мэдэгдсэн. Хүмүүсээ буцааж авахаар ажиллаж байгааг тус улсын Гадаад хэргийн сайдын хэвлэлийн төлөөлөгч Рандир Жайсвал хэлжээ. Энэ хүрээнд Энэтхэг болон ОХУ дахь Кремлийн эрх баригчидтай тогтмол холбоотой байгаа аж.
Фронтод гацсан энэтхэгчүүдийн зарим нь өндөр цалин, Оросын иргэншил гэсэн амлалтуудад татагдаж ирсэн байна. Тодорхойгүй тооны энэтхэг иргэн “дайны талбар руу орохгүйгээр Оросын армид дэмжлэг үзүүлэх” гэсэн ажлын байранд ирсэн ажээ. Тэднийг тулаанд оролцуулахгүй гэсэн боловч калашников буу болон бусад зэвсгээр бэлтгэл сургуулилалт хийлгэснийхээ дараа Украин руу илгээсэн байна.
Эдгээр хүмүүс ямар нэг байдлаар Оросын армид хүчин зүтгэнэ гэдгээ мэдээд ирсэн бол огт мэдэлгүйгээр ирсэн хүн бас байгааг хэвлэлүүд мэдээлжээ.
Тодруулбал, 31 настай энэтхэг иргэн Аазад Юсуф Кумар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ажил хайж, Дубайд төвтэй хөдөлмөр эрхлэлтийн агентлагтай холбогджээ. Тэрбээр арванхоёрдугаар сарын 14-нд Дубайг зорин гэрээсээ гарсан боловч түүнээс хойш гэрийнхэнтэйгээ холбоо тасарсан байна. 20 орчим хоногийн дараа гэр лүүгээ утасдахдаа тэр занганд ороод Оросын хаа нэгтээ хүрээд ирчихлээ гэдгээ хэлжээ. Өөр олон энэтхэг иргэний хамт зэвсгийн сургалтад хамрагдаж байгаагаа мөн хэлжээ.
Сургуулилалтын үеэр Аазад хөлөө гэмтээсэн бөгөөд эдгэмэгц нь түүнийг фронтод байрлуулжээ.
Аазадын ах Сажад Ахмад Кумарын хэлснээр дүүд нь зочид буудлын туслах гэсэн ажлын байр санал болгосон байсан гэлээ.
Эх сурвалж: LE MONDE, MOSCOW TIMES
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn