УОК: Газын дэлбэрэлттэй холбоотой хэд хэдэн шинжээчийн дүгнэлт гарсан ч эцсийн дүгнэлт хараахан гараагүй байна

0

Дүнжингарав худалдааны төвийн уулзварт өнгөрөгч нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө газ тээвэрлэж явсан ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлдөж, улмаар томоохон хэмжээний осол гарч, дэлбэрэлт болсон. Тэгвэл үүнтэй холбоотойгоор хэд хэдэн ажлын хэсэг гарч ажиллаж буй бөгөөд энэ талаар УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү дараах мэдээллийг өгөв. Тодруулбал,
"Газ дэлбэрсэнтэй холбоотой асуудлыг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Үүнд цагдаагийн байгууллага болон прокурорын хамтарсан ажлын хэсэг гараад хэрэг шалгах ажиллагаа үргэлжилж байна. Хамгийн сүүлийн мэдээллээр шинжээчийн хэд хэдэн дүгнэлт гарчихсан явж байгаа.
Газын дэлбэрэлттэй холбоотойгоор хохирол тогтоох ажиллагаа үргэлжилж байна. Мөн галд өртсөн орон сууцыг дахин ашиглах боломжтой эсэхийг тогтоохоор ажлын хэсэг гарсан. Одоогоор нарийвчилсан дүгнэлтүүд гарсны дараа эцэслэн дүгнэлт гаргаж, шийдвэрээ танилцуулна.
Мөн УОК-оос улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ШТС болон хийгээр цэнэглэх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна" гэлээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn