28 машин шатаж, 207 иргэнд эмчийн үзлэг хийсэн, 168 иргэн галд өртжээ

252

Газ тээвэрлэж явсан машин дэлбэрсэн ослын талаар Нийслэлийн Онцгой Комиссоос мэдээлэл өгч байна.
НЗД-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "11 айлын 43 иргэн зочид буудалд байрлаж байгаа. Эдгээр иргэнийг цаашид хаана байршуулах талаар судалж байна.
Хуулийн байгууллагынхан дүгнэлт гаргасны дараа хохирлыг хэрхэн барагдуулах талаар НОК хэлэлцэж байна.
28 машин шатаж, 207 иргэнд эмчийн үзлэг хийсэн, 168 иргэн галд өртсөн мэдээлэл ирсэн.
Галд өртсөн барилга байгууламжуудын хийцлэлд өөрчлөлт орсон эсэхийг шалгана. Хэчнээн хүн амь хохирсон талаарх мэдээллийг хуулийн байгууллагаас өгнө.
Нийслэлийн Шуурхай Штаб хэмжээнд бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байна. 
Осол халтиргаа, гулгаанаас болсон эсэх дүгнэлт хуулийн байгууллагаас гарна.
Нийслэлийн халтиргаа гулгааг цэвэрлэх ажлыг дүүргүүд рүү шилжүүлсэн. Баянзүрх дүүргээс өгсөн мэдээллээр өдөр бүр давс, бодисыг цацаж байгааг мэдээллийг бидэнд өгсөн" хэмээн мэдээллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn