Гэрийн үйлчлэгчээ гавлаж, торонд хийдэг байжээ

93

Швейцарт гэр бүлийн хос хөлсөлж авсан гэрийн үйлчлэгчээ боол мэт гавлаж, торонд хийдэг байжээ. “Daily Mail” хэвлэлд бичсэнээр, хэрэг явдал Цюрих хотоос холгүй орших Андельфинген хотод болжээ.
Филиппин эхнэртэй 46 настай эрэгтэй интернэтээр дамжуулан 22 настай эмэгтэйд оршин суух зөвшөөрөл, байдаггүй Олон улсын гэрийн үйлчлэгчийн сургуульд сургана хэмээн амлаж, гэрийн үйлчлэгчээр ажиллах санал тавьжээ. Гэрээ байгуулсан даруйдаа бүсгүйг гэртээ хорьсон байна. Түүгээр долоо хоногийн зургаан өдөр гэрийн ажлаа хийлгэж, хоногийн 24 цаг бэлэн байлгадаг байжээ. Ингэхдээ тэд сарын 800 франкийн цалин өгсөн байна. Ажил хийгээгүй үед нь түүнийг жорлонгийн орон хувин, жижигхэн ортой төмөр торонд хийж, гавладаг байсан гэнэ. Эсэргүүцэл үзүүлбэл эрэгтэй цагдаа дуудаж, эх оронд нь буцаана гэж сүрдүүлдэг байжээ. Бүсгүй есөн сар ийм аймшигт нөхцөлд амьдарсны эцэст оргож чаджээ.
Үүний дараа гэр бүлийн хоёр Бразилаас ирсэн 30 настай эмэгтэйг хөлсөлж, мөн ижил ханддаг байжээ. Хожим нь цагдаад өгсөн мэдүүлэгтээ филиппин эхнэр нь нутгийн зан заншлыг мэддэггүй байсан тул гэрийн үйлчлэгчийг сургах арга байсан гэж бодсон хэмээн мэдүүлсэн байна. Эрэгтэйг хүний наймаа, бичиг баримт хуурамчаар үйлдсэн, гаднын иргэдийг хууль бусаар хил давуулсан, хөдөлмөр эрхлүүлсэн хэрэгт буруутган, 36 сар хорих ял оноож, хохирогчдод 16 мянган франкийн нөхөн төлбөр төлөх шийтгэл ногдуулсан байна. Харин эхнэрийг нь эх оронд нь буцаахаар болжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn