Онцгой байдлын ажилтнууд нэгнийхээ амь насыг хохироосон хэрэгт шалгагдаж байна
Өнгөрөгч долоо хоногт Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, ахмад Э.О бусдын гарт амь насаа алдсан байна.
Тодруулбал, есдүгээр сарын 28-ны өдөр Нийслэлийн Онцгой байдлын газрын есөн дүүргийн Гамшгаас урьдчилан сэргийлэх мэргэжилтнүүд албан тушаалын баяр тэмдэглэж яваад хоорондоо муудалцаж, улмаар нэг нь амь насаа алджээ.
Талийгаач толгойндоо шарх авсны улмаас нас барсан гэх бөгөөд энэ хэрэгт Р.М, Г.Н нарыг холбогдуулан шалгаж эхэлсэн байна. Хэргийн дэлгэрэнгүйг эргэн мэдээлнэ.