Өнөөдрөөс эхлэн архи согтууруулах ундаа худалдахыг хориглоно

28

Архи согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэхийг 2024 оны аравдугаар сарын 10, 11, 12-нд хориглоно. Тодруулбал, аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт энэ Баасан гаригт буюу аравдугаар сарын 11-нд болно. Үүнтэй холбоотойгоор дээрх зохицуулалт үйлчлэх юм.
Хуульд заасны дагуу санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хориглох бөгөөд гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүд ажиллахгүй.
Аравдугаар сарын 11-ний Баасан гариг нь бүх нийтийн амралтын өдөр байна.
зураг


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn