“Баянзүрх” эмнэлгийнхэн хүүхдийн эрүүл мэндэд эрсдэл учруулсан уу

83

“Баянзүрх” нэгдсэн эмнэлгийнхэн ой долоон сартай хүүхдийг эмчлэх нэрээр эрүүл мэндэд эрсдэл учруулсан” гэж нэгэн ээж өчигдөр мэдээлэв. Тэрбээр “Тус эмнэлгийнхэн хүүхдийн уян зүүний тагийг сольж, бохирыг хийсэн. Сувилагч уян зүүний тагийг унагачхаад гэнэт нойтон цустай таг авчраад хийчихсэн. Цустай таг хийчихлээ шүү дээ” гэхэд “Цэвэрхэн таг байхгүй” гэж хэлсэн юм. Намайг эмч нарын өрөө рүү явахад тэр сувилагч “Ядаргаатай юм бэ” хэмээн уцаарласан. Эмчийг нь дагуулж ирээд камер шалгах гэтэл тарианы өрөөнд камер байгаагүй. Ингээд баримт нотолгоогүй болсон” гэв.
Үүний дараа “Баянзүрх” нэгдсэн эмнэлгийнхэн мэдээлэл хийхдээ “Үйлчлүүлэгч албан ёсоор гомдол гаргаагүй. Албан ёсоор гомдол гаргасан тохиолдолд бичгээр хариу мэдэгдэнэ. Уян гуурсыг цустай тагаар тагласан гэх асуудлыг шалгаж, хариу арга хэмжээ авна. Энэ талаар үйлчлүүлэгчид эргэн мэдэгдэхээ илэрхийлсэн. Манай бүх тасаг, хэсэгт засвар, үйлчилгээ хийсэн юм. Үүний улмаас камерын батарей шатаж, одоохондоо ажиллахгүй байгаа” гэв.
https://www.unuudur.mn/a/271734
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn