Ким Жон Ун Өмнөд Солонгосоос цахилгаанаа таслав

52

Хойд Солонгосын цэргүүд Ням гаригаас хойш хилийн Кэсон хотод Өмнөд Солонгосын суурилуулж байсан цахилгааны шугамыг тасалсныг Сөүл мэдэгдлээ. Кэсон дахь хамтарсан аж үйлдвэрийн цогцолборыг цахилгаанаар хангах зорилгоор уг шугамыг анх суурилуулж байжээ. Гэвч энэхүү аж үйлдвэрийн цогцолбор нь өдгөө ажиллахаа больсон тул цахилгаан дамжуулалт нь ч зогссон гэсэн үг. Тэгэхээр цахилгааны шугам тасалж буй нь бэлгэдлийн чанартай үйлдэл юм.
Өмнөд Солонгос улс Кэсон аж үйлдвэрийн цогцолборыг цахилгаан эрчим хүчээр хангах зорилгоор 48 цамхаг суурилуулж байсны 15 нь нутгийн хойд хэсэгт байрладаг.
Кэсон аж үйлдвэрийн цогцолбор 2004 онд хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа болон эвлэрлийн төслийн хүрээнд нээлтээ хийж байжээ. Гэвч 2016 онд Хойд Солонгос улс пуужин харвасан тул Өмнөдийн тал цогцолборын үйл ажиллагааг зогсоосон байна.
Умардын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн оны сүүлээр Өмнөдийг дайсагнагч улс гэж тодорхойлсон билээ. Үүний дараа хоёр улсын хурцадмал байдал улам нэмэгдэж, нэгдлийг илэрхийлэх аливаа бэлгэ тэмдгүүдийг устгах болсон. Тухайлбал, Хойд Солонгос хилийн Кёнгүй, Дунхэгийн зам дагуух гэрэлтүүлгийг буулгах, мина суурилуулах, Цэрэггүй бүстэй зэргэлдээ танк эсэргүүцэх хаалт барих зэрэг арга хэмжээ авчээ. Улмаар өнгөрсөн сард Хойд Солонгосын нутаг дэвсгэрийг Өмнөдөөс бүрэн тусгаарлах төлөвлөгөөгөө зарлаж, хилийн авто замуудыг дэлбэлжээ.
ЭХ СУРВАЛЖ: YONHAP
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn