Нийслэлийн төвийн зургаан дүүргийн 51 байршилд 139 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж байна

0

Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад болж, хотын өнгө үзэмжийг алдуулж буй зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас нүүлгэж эхэлсэн.
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд нийт 1278 ТҮЦ-ийг нүүлгэж, зам талбайг чөлөөлсөн бөгөөд цэвэрлэгээ, ариутгалыг хийсэн. Гэвч чөлөөлсөн ТҮЦ-үүдийг мөн зөвшөөрөлгүйгээр дахин байрлуулсаар байгаа юм. Тиймээс нийслэл, дүүргээс ТҮЦ нүүлгэн шилжүүлэх ажлыг дахин зохион байгуулж, хяналт тавьж байна.
Наймдугаар сарын 15-ны өдрийн байдлаар төвийн зургаан дүүргийн 51 байршилд 139 ТҮЦ нүүлгэн шилжүүлэх ажлыг гүйцэтгэж эхэллээ. Тодруулбал, Хан-Уул дүүрэгт долоон байршилд 20 ТҮЦ, Баянзүрх дүүрэгт нэг байршилд 56 ТҮЦ, Баянгол дүүрэгт найман байршилд 16 ТҮЦ, Сүхбаатар дүүрэгт 13 байршилд 33 ТҮЦ, Чингэлтэй дүүрэгт таван байршилд 5 ТҮЦ, Сонгинохайрхан дүүрэгт хоёр байршилд 9 ТҮЦ-ийг тус тус нүүлгэн шилжүүлж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn