Хошин шогийнхны хорлол
Цаг цагт цадна, цагаан сараар нэг цадна гэгчээр хэн ч тоохоо байсан хошин шогчид сонгуулиар халтуур хийдэг нь гэм биш зан. Гэхдээ хүн доромжилдог, гутаадаг маазрагчдын хар пиарт автахаа сонгогчид аль хэдийнээ болсон. Өөрөөр хэлбэл, хошин шогчдын утгагүй балайрал, хэнд хэрэггүй хошигнолоос иргэд залхдаг болсон, шүүмжилдэг. Тэд хэдийнэ оюун санааны эмгэнэл болсныг иргэд хүлээн зөвшөөрдөг.
2017 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд тоглож байсан жүжигчин Д.Хүрэлхүү, Цогоо гуай хоёр "Монгол ялна" гээд байсан. Өнөөдөр Монгол ялсан нь хаана байна. Гэтэл тэд Ардчилсан намын сурталчилгаанд ахиад тогложээ. Тэдний өмнөх сурталчилгаанд итгэсэн хүмүүс Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр сонгосон. Гэвч Х.Баттулга Ерөнхийлөгч болсныхоо дараа АН-ын нэртэй, зүстэй болгоныг "авлаж", улсаа ШХАБ-т элсүүлэх гэж багагүй зүтгэсэн.
Цаазын ялыг сэргээж, Ерөнхийлөгчийн засаглалтай болох санаагаа ч Тамгын газрын дарга асан З.Энхболдоор дамжуулан цухалзуулж байлаа. Энэ удаад Д.Хүрэлхүүгийн рекламд итгэвэл жинхэнээсээ хошин шогчдын хорлол болох магадлалтай. Тэгээд ч хошин шогийнхонд хууртдаг, тэдэнд итгэдэг гэнэн сонгогч үгүй болсон. Сонгогчид хэрсүүжсэн шүү, АН-ынхан.
Б.Дондог
Эх сурвалж: news.mn