Төв аймагт нэр дэвшиж буй хөрөнгөтнүүд

536
Төв аймаг гурван мандаттай. АН-асаа Х.Тэмүүжин, Д.Эрдэнэсувд, Ц.Туваан, МАН-аас Ж.Батжаргал, Н.Энхболд, П.Гантөгс, “ШИНЭ эвсэл”-ээс А.Батсүх нарын хүмүүс нэр дэвшихээр болсон байна. 
Сайд асан Х.Тэмүүжин 
Хууль зүйл дотоод хэргийн сайд асан Х.Тэмүүжин энэ удаад Төв аймгаас нэр дэвшихээр С.Эрдэнэ даргадаа дэнчингээ тушаажээ. Дэвшсэн тойрогтоо нэлээд бийлэгжүү сурталчилгаа хийж буй Х.Тэмүүжин ХОМ-ээ тун даруухан мэдүүлсэн байх юм. Тодруулбал, Х.Тэмүүжингийнх гэдэг айл жилийн 86 сая төгрөгийн орлоготой. 220 сая төгрөгийн нэг орон сууцтай. Lexus RX 400, Мercedes Benz G 500 маркийн хоёр машинаа 180 төгрөгөөр үнэлсэн бол нэр дээрх газраа 30 сая төгрөгөөр үнэлжээ. Ямар нэг бизнесгүй, компаниас хувьц эзэмшдэггүй. 
Д.Эрдэнэсувд долоон орон сууцтай 
АН-аас Төв аймагт нэр дэвших дараагийн хүн бол аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Дэрэмийн Эрдэнэсувьд. Д.Эрдэнэсувд жилийн 14 сая төгрөгийн орлоготой. Долоон орон сууц, хоёр авто зогсоолтой. Эдгээр нэг тэрбум 20 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. 97 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр машин, 96 сая төгрөгөөр үнэлэгдэх малтай. Үнэт эдлэл нь 100 төгрөгөөр үнэлэгдэж байгаа бол 44 сая төгрөгийн хадгаламжтай. Ийнхүү насаараа төрийн албан хаагч хийсэн намтартай ч арвин их хөрөнгөтэй нэгэн бол Д.Эрдэнэсувд хатагтай юм. 
Ц.Туваан нэг тэрбумын үнэлгээтэй малтай 
АН-ын дэд дарга Ц.Туваан Төв аймагт нэр дэвших гурав дахь мандатын эзэн. Ц.Тувааны хувьд Төв аймгийн Баянжаргалан сумын уугуу. Төв аймгийн АН-ын ҮЗХ-ны гишүүнээс ажлын гараагаа эхэлсэн. Сүүлийн арав гаруй жил намын тогоонд “буцалсан” нэгэн. Тэгвэл Ц.Туваан хэдий хэмжээний хөрөнгө орлоготой вэ? 
Ц.Тувааных жилийн 260 гаруй сая төгрөгийн орлоготой. 634 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууцтай. Toyota, Land Cruiser 200 маркийн нэг машинтай 80 сая төгрөг. Түүний ХОМ-ээс анхаарал татах нэг зүйл бол 1 тэрбум 115 сая төгрөгийн үнэлгээ бүхий мал. Тэднийх 650 адуу, 50 үхэр, 700 хонь, 250 ямаатай. Голден-Ийгл ХХК-иас хувь эзэмшдэг. 
Аймгийн Засаг ноён Ж.Батжаргал 
Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргалынх жилийн 100 гаруй сая төгрөгийн орлоготой. 160 сая төгрөгийн хоёр орон сууцтай. 141 сая төгрөгийн малтай. Засаг дарга ийнхүү даруухан байдлаар ХОМ-оо мэдүүлсэн байх юм. Гэхдээ түүний хөрөнгө орлого 21 аймгаасаа дээгүүрт бичигдэж байгааг онцлох хэрэгтай биз. 
Н.Энхболд 554 сая төгрөгийн хадгаламжтай 
УИХ-ын гишүүн Н.Энхболдынх жилийн 300 сая төгрөгийн орлоготой. Хоёр орон сууц нэг зуслангийн байшинтай. Эдгээр нь 906 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. 149 сая төгрөгийн үнэлгээ бүхий Nissan Patrol маркийн машинтай. 51 сая төгрөгийн газартай. 554 сая төгрөгийн хадгаламжтай. Хувийн компанигүй. 
Зургаан тэрбумын малтай А.Батсүх 
А.Сүхбатын ах А.Батсүх Төв аймагт “ШИНЭ ЭВСЭЛ”-ээс нэр дэвшин өрсөлдөж байна. А.Батсүхийнх жилийн 500 гаруй сая төгрөгийн орлоготой. Хоёр орон сууц, үйлчилгээний зориулалттай хоёр газар, нэг гэртэй. Эдгээр 1 тэрбум 630 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. 197 сая төгрөгийн  хоёр автомашинтай. Хурдан удмын 450 адуутай, 300 хонь,   250 ямаатай, 50 үхэр, 5 тэмээтэй. Эдгээр 6 тэрбум 887 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. 160 сая төгрөгийн газартай, 110 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Алтанбогдын унага ХХК-ийг эзэмшдэг.  

О.Онон
Эх сурвалж: Olloo.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn