Баянзүрхчүүд Б.Баярмагнайтай хамт ялалтын тугаа өргөх үү
Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг дээ. Гэхдээ бид эрчээ чангалахын тулд зөв хүндээ дэм өгөх нь чухал. Энэ бол өнөөдрийн хамгийн хариуцлагатай сонголт гэсэн үг. Ялангуяа урьд жилүүдэд хэн хэрхэн ажиллаж ирснийг мэддэг, түүндээ 30 жил бухимдаж ирсэн иргэдийн хувьд жинхэнэ зөв сонголтоо хийх цаг энэ. Одоо "дахин итгэл өгөх” үе биш.
Хэнд сэтгэл зүрх байна, ард түмний талд хэн зогсож байгааг ялгаж салгадаг болсон цагт та бидний сонголт зөв болно. Тэр зөв сонголтын тод жишээгээр Б.Баярмагнай генерал тойрогтоо толгойлж байна. Түүнд эх орон, ард түмэндээ өргөсөн тангараг бий. Түүний ярьж байгааг сайн сонссон, ажил, амьдралынх нь туршлагыг сайтар судалсан хүмүүс түүнтэй хамт ялалтын тугаа өргөх нь эргэлзээгүй.
Дэвшүүлж байгаа санаанууд, хийхээр төлөвлөсөн ажлууд нь Монголын хөрсөн дээр баттай суух тийм л нийгэмд ойр хүн юм гэж хол ойргүй хэлэлцэх болж. Хэрэв энэ сонгуульд тэрээр ялалт байгуулж чадвал төрд бугласан булхай луйвар, хууль бус үйлдлүүдийг баримттайгаар илчлэхээс ажлаа эхлүүлнэ гэж тэр батлан хэлэх нь энэ улс төрөөс залхаж ядарсан иргэдийн итгэлийн цогийг асаах шиг болов. Үүнийг сонсоход түүний хийх ажил тодорхой боловч тосоод угтах бэрхшээл тоо томшгүй их гэдэг нь лав. Хазайлгүй урагшлах аваас ялалтын тугаа хамт өргөсөн ард түмэн түүнийг эцсээ хүртэл дэмжиж, эгнэгт цуурайтуулах гэнэ.
Цэрэг армийн салбарын дотоод, гадаадын хүнд бэрх олон замыг үзэж туулсан түүнд буцах зам үгүй гэдгийг тэр мэдэж байсан ч энэ алхмыг эргэлт буцалтгүйгээр эхлүүлсэн нь энэ. Б.Баярмагнай генералд өндөр цалин, албан тушаалын эрх ямба эдлэх алтан боломжууд байсан. Харин тэр бүхнээ орхиод эгэл түмэнтэйгээ үлдэж, бэрхшээл бүхэнтэй нүүр тулахаар шийдсэн. Харин бид илүү их дэм өгч, дээсний эрчээ улам чангалах л үлдлээ.
Түүнд зориг, зүрх, итгэл, сэтгэл, туршлага бий. Харин бидэнд түүнд дэм болох их хүч бий. Бүгд хамтдаа Монгол Улсынхаа төлөө зүтгэе.