Эх оронч баянзүрхчүүд Б.Баярмагнай генералыг уухайлан дэмжиж байна

22


Мөн зочноор Б.Баярмагнай генералын аав С.Бямбасүрэн, ээж н.Норовсүрэн нар ирж, бэлтгэл бригадын генерал Т.Дашдэлэг, бэлтгэл хурандаа Н.Доржханд нарын олон төлөөлөгчид оролцлоо. Ингээд С.Бямбасүрэн гуай хүүдээ амжилт хүсч үг хэлэхдээ “30 жилийн өмнө ууган хүүгээ БХИС-ийн талбайгаас цэргийн карантинд мордуулж байсан. Харин өнөөдөр та бүхнийхээ хамтаар УИХ-д дэвшүүлж байгаадаа маш их баяртай байна. Миний хүү багаасаа нийгмийн идэвхтэй, манлайлагч байсан. Миний хүүг маш сайн дэмжиж ингэж сайхан цугларсан та бүгдэд гүн талархал илэрхийлье. Мянга мянган хүмүүс миний хүүг дэмжиж байгаа гэдэгт итгэж байгаа. Та бүхний ажил үйлс улам өөдрөг өнгөтэй байх болтугай” гэсэн юм.

Нэр дэвшигч Б.Баярмагнай бол спортыг дэмжигч генерал хүн. Тиймээс энэ өдөр түүнийг дэмжихээр спортын олон шилдгүүд ирснээс Монголдоо төдийгүй дэлхий дахинаа улс орныхоо нэрийг өндөрт мандуулсан МУГТ Т.Үйтүмэн өөрийн сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрээр “Би бол БЗД-ийн иргэн. Б.Баярмагнай генералыг бие даан нэр дэвшсэнд нь их баярлаж яваа. Цэргийн хүн бол шаардлага өндөр тавьдаг. Энэ парламентад ороод өндөр шаардлага тавьж, үнэн зөв, шударга явах хүн гэж бодож байна. Тиймээс би дэмжиж байгаа юм. Та бүхэн ч бүгд хүлээн авч дэмжээрэй. Сонголтоо зөв хийгээрэй. Манай Б.Баярмагнай генерал бол үнэхээр илүү шүү илүү илүү илүү. Манай спортынхон үргэлж ялалт авчирдаг. Том ялалт байгуулаарай” гэлээ.

Энэ өдөр Б.Баярмагнай нэр дэвшигчийг дэмжихээр мөн Шатрын холбоо, Бодибилдинг, фитнессийн холбоо, салбар бүрийн нэр төртэй зүтгэлтнүүд, иргэний хөдөлгөөнүүдийн төлөөллүүд гээд зуу зуун сонгогчид ирсэн байлаа.

Б.Баярмагнай нэр дэвшигчийг сонгогчид бүх төрлийн мэдлэг, чадвартай, маш өндөр боловсролтой компьютер, техник технологийг өндөр түвшинд эзэмшсэн удирдан манлайлагч гэдгээс гадна эх орондоо үнэнчийн тангараг өргөсөн гэх мэт олон давуу талтай хүн хэмээн эх оронч баянзүрхчүүд уухайлан дэмжиж байна. Төрдөө бэлтгэгдсэн, түмэн олондоо хүндлэгдсэн, эх орноо хамгаалдаг, энхийг сахиулдаг, спортыг дэмждэг зэрэг бүх чадал нь ид жагсаж яваа генерал хүн УИХ-даа сонгогдож улс орон, баянзүрхчүүдийн төлөө нэр дэвшиж байгаад нь иргэд сонгогчид туйлын баяртай байгааг эдгээр өдрүүд харууллаа.

Ийнхүү төрийн генералыг төрд нь илгээх баянзүрхчүүдийн уухайгаар нэр дэвшигч Б.Баярмагнайгийн сонгуулийн сурталчилчилгаа албан ёсоор өндөрлөлөө. Цэргийн туг, сүлдэт Баянзүрх хайрханы өврөөс цэргийн хүрээг төлөөлж генерал цолтон УИХ-д орж ирэхээр болж байна. БЗД-ийн иргэд, сонгогчид, тангараг нэгт дайчдын төрд төлөөллөө илгээх сонголт нь эх орон, эрх чөлөө, тугсаар тогтнолынхоо төлөө дархан хилийн багана шигээ цэх, эргэлзээгүй эгц байж, Б.Баярмагнай генерал цойлох нь бэлхэнээ харагдаж байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn