Гэртээ орж чадаагүй хүүхдүүд гэрийн тусгаарлалтын хугацаагаа дуустал хүүхэд хамгааллын байранд байрлана

491
  Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны ... тоот байранд байрлах орцны жижүүр Х халдвар аван ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа. Түүний гурван хүүхдийг нь яаралтай тусгаарлан шинжилгээ авахад нэг хүүхдээс нь халдвар илэрч, ээжтэйгээ ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа юм. Харин 4 настай, 17 настай 2 хүүхэд нь Улаанбаатар зочид буудалд тусгаарлагдаж байгаад шинжилгээнүүд нь сөрөг гарч, тусгаарлалтын хугацаа нь дууссан тул өчигдөр гэртээ очсон байдаг. Гэвч байрныхан оршин суугчид болон СӨХ-ийн дарга нь гэрт нь оруулаагүй. Үүнийгээ хүүхдүүдийн ээж Х-гээс тус орцны 16 хүн халдвар авсан тул оршин суугчид ихээхэн бухимдалтай байгаа хэмээн хүүхдүүдийн ээжид тайлбарласан аж. 
Улмаар БЗД-ийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтэс мэдээллийн дагуу ажиллаж, хүүхдүүдийг түр хамгаалах байранд байрлуулаад байгаа. Тэднийг гэрийн тусгаарлалтын хугацааг нь дуустал тус хүүхэд хамгааллын байранд түр байрлуулах аж. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn