Голд урссан автомашиныг гаргажээ

399

Долдугаар сарын 24-н буюу өчигдөр 11:40 цагт Баянзүрх дүүргийн XI хороонд  байрлах Асем виллагийн ойролцоо, голд автомашин урсжээ. Энэ талаарх дуудлагыг дагуу Аврах ангийн завьт эргүүлийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, голд суусан машиныг гарган, аюулгүй байдлыг хангажээ.
   Энэ сарын сүүлээр гол мөрний дундаж урсцын урьдчилсан мэдээнээс харахад Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд болон Хэнтий нуруунаас эх авах Туул, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон Балж, Хурх Алтайн нуруунаас усжих Ховд, Буянт, Турган, Сагсай, Булган  зэрэг голуудын усны түвшин тухайн сарын олон жилийн дунджаас 10-60 см ахиу байх бол Хангайн  нуруунаас эхтэй Завхан , Байдраг, Богд, Чигэстэй, Онги, Цагаантуруут зэрэг голуудын хувьд усны түвшин олон жилийн дунджаас 10-40 см бага байх төлөвтэй байна.  Иймд иргэдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn