Хар усан тохойд бага насны долоон хүүхэд боогдсон байсныг аварчээ

327

Туул голд бага насны долоон хүүхэд боогдсон байсныг аюулгүй гаргажээ. Өчигдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хар усан тохойд хүүхдүүд боогдсон, гарч чадахгүй байна гэсэн дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газарт 16:14 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу аврах ангийн бүрэлдэхүүн очиход 5-13 насны долоон хүүхэд голын салаанд, усанд боогдож, урсах эрсдэлд орсон байжээ. Алба хаагчид аврах ажиллагааг шуурхай зохион байгуулан аюулгүй байдлыг хангаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.
Нийслэлийн хэмжээнд 2022 оны долоодугаар сарын 20-ны байдлаар бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүйн улмаас голын усанд осолдож зургаан хүүхэд амь насаа алдсан байна. Иймд эцэг эх, асран хамгаалагчид хараа хяналтаа сайжруулж, голын эрэг дагуу бага насны хүүхдийг тоглуулахгүй байх, үер усны аюулаас урьдчилан сэргийлж аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn