Япон, Итали аюулгүй байдлын асуудлаарх яриа хэлэлцээ эхлүүлнэ
Талууд Италийн нийслэл Ром хотноо мягмар гарагт хийсэн анхны биечилсэн уулзалтынхаа үеэр хоёр орны Гадаад хэрэг, Батлан хамгаалахын сайд нарыг оролцуулсан яриа хэлэлцээг зохион байгуулах талаар хэлэлцсэн байна.
Мөн Япон, Итали, Их Британи 2035 он гэхэд шинэ үеийн сөнөөгч онгоцыг хамтран бүтээх тухай өнгөрсөн сард анх олон нийтэд танилцуулсан төлөвлөгөөний талаар дурдаад, энэхүү төсөл нь Японы хувьд АНУ-аас бусад улс орнуудтай хамтран хөгжүүлэх анхны батлан хамгаалахын техник хэрэгсэл болно гэдгийг онцолжээ.