Хөгжлийн банкнаас 36.1 сая долларын зээл авснаас 8.6 саяыг нь бэлнээр авчээ

319

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна.
Өнөөдрийн сонсголд Хөгжлийн банкнаас 36.1 сая ам.долларын зээл авсан "Эрэл" группийн зээлийн зарцуулалтыг сонслоо. Шинжээчдийн дүгнэж байгаагаар 203 тэрбум төгрөгийн өр төлбөр үүсэн, муу зээлийн ангилалд ороод байгаа аж.
"Эрэл групп" ХХК нь Байшин үйлдвэр комбинат /БҮК/-ын төслийг хэрэгжүүлэхийн тулд 14 сая ам.долларын зээлийг 8 хувийн хүүтэй 2013-2021 он хүртэл, Засгийн газрын 2014 оны 113 дугаар тогтоолоор 13.1 сая еврогийн зээлийг 2014-2019 хүртэл, Засгийн газрын 2015 оны 329 дугаар тогтоолоор 9 сая ам.долларын зээлийг тус тус авчээ. Зээлийн нийт хэмжээ 36.1 сая ам.доллар ба тус группийн ерөнхий захирал Б.Эрдэнэбатын өгүүлж буйгаар 2015 он хүртэл зээлээ төлж байсан гэв. Үнэндээ бол 2022 оны эцсийн байдлаар зээлийн үндсэн төлбөрөөс нэг ч төгрөг төлөгдөөгүй байна.
Сонсголоор олон нийтэд тодорхой болсон нэгэн асуудал бол Б.Эрдэнэбат болон эхнэр Д.Сэргэлэн, ууган хүү Э.Жаргалан нар олон удаагийн гүйлгээгээр тус 8.6 сая ам.долларыг бэлнээр авсан тухай юм. Хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр бэлнээр авсан дээрх мөнгөнүүдийг юунд зарцуулсан талаар асуухад Б.Эрдэнэбат:
-Хууль хяналтын байгууллага шалгаад тогтоочихсон хэмээн цаас харуулснаас өөрөөр хариулсангүй.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Бат-Эрдэнэ нарын дүгнэн хэлснээр "Тухайн үеийн Засгийн газар гуйж байгаад гурван удаа зээл өгсөн ба одоо буруутан нь Засгийн газар болж хувираад байгаа" аж. Б.Эрдэнэбатын өгүүлж байгаагаар Засгийн газар үүргээ биелүүлээгүй учир зээлээ төлж чадахгүй байгаа гэв.
Тухайн үед ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнэ "Байшин үйлдвэрлэх комбинатыг төр мэдэлдээ авах талаар судалж байгаа" хэмээн өгүүлж байсан. "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын хувьд энэ шийдвэрийг хүлээж байгаа болов уу гэсэн таамаг байна.

https://newspress.mn/v1/%D0%A3%D0%BB%D1%81-%D1%82%D3%A9%D1%80/news/38045
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn