Автомашиныг тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулна

101


Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар захирамж гаргаж, Улаанбатар хотод автомашин, тээврийг хэрэгслийгулсын дугаарын тэгш, сондгойгоорхөдөлгөөнд оролцуулахаар болов. Хүйтний эрч чангарч, хөдөлгөөний ачаалал хүндэрч буйтай холбогдуулан авч буй дээрх зохицуулалтыг 12 дугаар сарын 18-ны даваа гарагаас буюу маргаашнаас эхлүүлж, 2024 оны хоёрдугаар сарын 1-нийг хүртэл хэрэгжүүлэх аж. Улаанбаатар хотын тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах бүсчлэл дараах уулзваруудаас эхэлнэ. Үүнд:
  • Хойноосоо урагшаа, 32-ын тойргоос Маршалын гүүрний уулзвар хүртэл,
  • Баруунаас зүүн хүртэл,Сонсголонгийн уулзвараасОфицеруудын ордны уулзвар хүртэлх бүсчлэл дотор тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцохюм.

ТЦА-наас мэдээлж буйгаар дугаарын хязгаарлалтын бүсийг томруулж байна. Тодруулбал,өмнө нь“Саппоро” төвөөсзүүн дөрвөн зам хүртэл бүсчлэн тогтоожбайсан бол маргаашнаас эхлэн хэрэгжих хязгаарлалтын бүс Сонсголонгийн гүүрний уулзвараас эхэлж байна.

Дугаарын хязгаарлалт ням гарагт үйлчлэхгүй бөгөөд нийт зохицуулалтад эмнэлгийн болон худалдаа үйлчилгээний автомашинууд, нийтийн тээврийн такси хамаарахгүйг мэдээлж байна. Хэвлэл мэдээлийн байгууллагуудын автомашинуудыг мөн хязгаарлахгүйг мэдэгдлээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn