Өнөөдөр тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно

370



Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаар автомашиныг улсын дугаараар нь хязгаарлаж байгаа. Өнөөдөр улсын дугаарын сүүлийн орон нь тэгш тоогоор буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно. Харин сондгой тоогоор төгссөн дугаартай автомашинуудыг 08:00-20:00 цагт хөдөлгөөнд оролцохыг хориглоно.

2020 онд нийслэлийн Засаг даргын захирамжаар тогтоосон хязгаарлалтын хүрээнд дугаарын хязгаарлалт үйлчилнэ. Тодруулбал

  • 32-ын тойрог
  • Тэмээтэй хөшөөний уулзвар
  • Саппорогийн тойрог
  • Чулуун-Овооны постоос дотогш замуудад дугаарын хязгаарлалт үйлчилнэ.

Уг хязгаарлалтад ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэл болон дипломат байгууллагын автомашин, зочид төлөөлөгчдийн цуваа, нийтийн тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан такси, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл хамаарахгүй.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn