Баянзүрх дүүрэгт гэр шатаж, 13 настай хүүхэд нас баржээ

114

Баянзүрх дүүрэгт гал гарсны улмаас хүүхэд нас баржээ.
Тодруулбал, Онцгой байдлын ерөнхий газар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг наймдугаар сарын 27-ны өдрийн 03:54 цагт хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн З-ын таван ханатай гэр, 2х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг  ажиллаж унтраасан.  Уг гал түймэрт С/13 настай эрэгтэй хүүхэд ганцаараа байсан бөгөөд галд өртөж нас барсан байжээ. Тиймээс цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.     
Иймд иргэд олон нийтийг галын болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn