Гэр шатаж хөгжлийн бэрхшээлтэй иргэн галд өртөн амь насаа алджээ

335

Баянзүрх
 дүүргийн 34 дүгээр хороонд өчигдөр 18:27 минутын үед гэр шатжээ. Энэ талаар дуудлага авсан тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид есөн км замыг туулан 18:36 цагт очсон байна.
Ингэхэд иргэн Г-гийн таван ханатай гэр шатаж байсан бөгөөд тус гал түймэрт иргэн С /хөгжлийн бэрхшээлтэй, 77 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг тус дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.
Иймд иргэд та бүхэн галын аюулгүй байдлыг шалган анхаарал болгоомжтой байна уу. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn