Баянзүрх дүүрэгт гэр шатаж, 13 настай хүүхэд нас баржээ Онцлох / Мэдээ мэдээлэл 2024/08/27 14:25 124 Хуваалцах Баянзүрх дүүрэгт гал гарсны улмаас хүүхэд нас баржээ.Тодруулбал, Онцгой байдлын ерөнхий газар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг наймдугаар сарын 27-ны өдрийн 03:54 цагт хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн З-ын таван ханатай гэр, 2х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт С/13 настай эрэгтэй хүүхэд ганцаараа байсан бөгөөд галд өртөж нас барсан байжээ. Тиймээс цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Иймд иргэд олон нийтийг галын болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.скачать dle 12.0 124 Хуваалцах Facebook Twitter