Хуучин орон сууцны үнэ өсжээ

98

Барилгын материалын үнийн өсөлт, ипотекийн зээлийн санхүүжилт нэмэгдсэнтэй холбоотойгоор жил ирэх тутам орон сууцны үнэ өсөж буй. Нийслэлийн статистикийн газраас Улаанбаатар хотын зургаан дүүрэг дахь орон сууцны 1 метр талбайн дундаж үнийн талаар мэдээлсэн.
Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт орон сууц хамгийн өндөр үнэтэй буюу метр квадратын үнэ 3.9-4.3 сая төгрөгийн үнэтэй байна. Тэгвэл Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага буюу 2.6-3 хүртэлх сая төгрөгийн үнэтэй байгаа юм.
Хуучин орон сууцны үнэ өнгөрөгч зургаадугаар сард өссөн төлөвтэй байна. Тодруулбал, өнгөрсөн сард хуучин орон сууцны метр квадратын дундаж үнэ 3.9 сая төгрөг байсан бол наймдугаар сард 3 сая 960 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм. Харин Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4 сая 690 мянган төгрөг болж өсчээ. Тухайн өсөлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 12.8, өмнөх сараас 1.4 хувиар тус тус өссөн үзүүлэлт харагдаж байна.
Хуучин орон сууц нэг метр квадратын үнийг дүүргээр нь харвал
  • Сүхбаатар дүүрэгт 4.7,
  • Чингэлтэй дүүрэгт 4.5,
  • Хан-Уул дүүрэгт 4.3,
  • Баянзүрх дүүрэгт 3.7,
  • Баянгол дүүрэгт 3.4,
  • Сонгинохайрхан дүүрэгт 2.8 сая төгрөгийн тус тус үнэтэй байна.
Харин шинэ орон сууцны үнийн тухайд Хан-Уул дүүрэгт 4.2, Баянзүрх дүүрэгт 4, Чингэлтэй дүүрэгт 3.9, Баянгол дүүрэгт 3.8 сая төгрөгийн дундаж үнэтэй байгаа юм.
Эх сурвалж: Статистикийн мэдээллийн нэгдсэн сан
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn