Энэ онд Эрээн боомтоор нэвтэрсэн зорчигчийн тоо 2 саяыг давлаа

46
Эрээн хотын Хилийн шалгалтын газрын статистикийн мэдээлснээр, 10-р сарын 14-ний өдрийн байдлаар Эрээн хот боомтоор нэвтэрсэн жуулчдын тоо 2 саяыг давж, тээврийн хэрэгсэл (галт тэрэг) 510 мянгыг даван, энэ нь өнгөрсөн оны мөн үеэс тус тус 87, 183 хувиар тус тус өссөн байна.
Эрээн боомт нь Хятад улсаас Монголд нээлттэй байх хамгийн том хуурай замын боомт бөгөөд үндэсний "Бүс ба Зам" бүтээн байгуулалт болон умард зүгт нээлттэй байх гүүрэн гарц болно. Үүн дагуу үндэсний нэгдүгээр зэрэглэлийн авто зам, төмөр замын хоёр боомттой бөгөөд авто зам, төмөр зам, агаарын тээврийн салбарыг нэгтгэсэн олон улсын цогц тээврийн төв болж байна. Тав тухтай зам тээврийн нөхцөл, хилийн нэвтрүүлгийн тав тухтай орчин нь Эрээн боомтыг Хятад болон гадаадын зорчигчдын хувьд хамгийн түрүүний сонголт болгожээ. Энэ онд нийт 70 гаруй улс орон, бүс нутгийн зорчигч Эрээн боомтоор нэвтэрсэн бөгөөд нэг өдрийн дотор хамгийн ихдээ 12 мянга гаруй зорчигч нэвтэрсэн байна.
Зохиогч:
ЛИ АЙПИН, ГҮӨ ПЭНЖЕ
Найруулагч:
Б.ХУРЦ, ХӨҮ РҮЙ
Эх сурвалж:
Solongo
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn