БЗД-ийн 26-р хороонд 640 хүүхдийн сургуулийг барьж дуусжээ

112

БЗД-ийн 26-р хороонд 640 хүүхдийн сургуулийг барьж дуусаж, улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болсон байна.

26 дугаар хороо хүн амын нягтаршил ихтэй, сургууль цэцэрлэгийн хүртээмж тааруу хорооны нэг. Шинэ сургуульд хоёр ээлжээр хичээллэх боломжтой, нэг ээлжид 640, нийт 1300 хүүхдийн багтаамжтай.

Хамгийн орчин үеийн шийдэл, зураг төслөөр Улаанбаатарт барьсан анхны сургууль гэдгийг гүйцэтгэгч компанийн зүгээс онцолжээ. Тодруулбал 1-3 дугаар давхар хүртлээ нэвт байгалийн гэрэлтүүлэг ашигласан, дуу тусгаарлагчтай хоёр спорт заал, нэг урлаг заал, нэг удаа 300 хүүхэд хооллох боломжтой танхим, нэг ангидаа 30 хүүхэд хичээллэх 22 анги, мэдээлэл технологи, физик, хими зэрэг төрөлжсөн дугуйлангийн анги танхимтай байх юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn