Баянзүрх дүүргийн 33 дугаар хорооны хорио цээрийн дэглэм наймдугаар сарын 8-нд дуусна

13
Баянзүрх дүүргийн 33 дугаар хороонд долоодугаар сарын 10-наас эхлэн хорио цээрийн дэглэм тогтоосон. 
Гачууртын Шар хоолойн "Ногоон төгөл" аманд суурьшиж байсан малчин Д-гийн үхэрт Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн 2025 оны долоодугаар сарын 10-ны өдрийн 25-3276 дугаар шинжилгээгээр мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан нь батлагдсан юм.
Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тэмцэх заавар, Баянзүрх дүүргийн засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/508 дугаар захирамжийн дагуу хорио цээрийн дэглэмийг мөрдөж буй. 




"Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх заавар"-ын 2.5.2.2-д "Хорио цээрийн дэглэмийн үед дараах арга хэмжээг хэрэгжүүлснээс хойш 28 хоног өнгөрөхөд шүлхий өвчин голомтын болон сэжигтэй бүсэд гараагүй бол мал ‎эмнэ‎лгийн салбарын улсын байцаагчийн саналыг үнд‎эслэ‎н хорио цээрийн дэглэм тогтоосон этгээдийн шийдвэрээр хягаарлалтын дэглэмд шилжүүлнэ" хэмээсэн байдаг. Одоогоор шинээр шүлхий өвчний тохиолдол бүртгэгдээгүй тул наймдугаар сарын 8-наар хорио цээр дуусгавар болох юм байна.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn