БЗД-ийн 26-р хороонд тогтоосон хөл хорионы дэглэмийг цуцлав

36
УОК-оос түвшнээс улбар шар түвшинд шилжсэн, цаашдаа халдварын нөхцөл байдлаас шалтгаалан улаан түвшинд ч бүх нийтээрээ шилжих эрсдэл бий. Ийм нөхцөлд орохгүйн тулд халдварын дэгдэлт ихтэй газар нутгийг хэсэгчлэн хөл хорио тогтоож ажиллана гэдгээ илэрхийлсэн.
Энэ дагуу Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд 3 сарын 8-16-ны өдрүүдэд нийт 108 тохиолдол гарсан бол хөл хорьсон гурван өдрийн дотор 28 тохиолдол гарсан байна. Энэ тоо 26-р хороонд хөл хорио тогтоох үндсэн шалтгаан юм гэж Шадар сайд С.Амарсайхан тайлбарласан.
Хөл хорио тогтоосон өнгөрсөн гурав хоногийн хугацаанд хорооны 17000 гаруй иргэдээс ПСР-ын шинжилгээг авч дууссан бол аритгал халдваргүйжилтийн ажлыг шуурхай хэрэгжүүлээд хөл хорионы дэглэмээ 2021 оны 03 сарын 20-ны өглөөний 06:00 цагт цуцлах Шадар сайдын өгсөн чиглэлийг хэрэгжүүлэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn