Хятадын Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүс байгуулагдлаа /Нэг/

3
“Хилийн хот" Эрээн хотоор Хятадын төмөр замын хэд хэдэн маршрут өнгөрч, Хятад болон Монгол улсын Замын-Үүд хооронд нь нягт холбосон. Холгүй газарт байрлах хуурай замын боомтоор хоёр улсын зорчигчид хил нэвтрэх шалгалтын журмыг хийж гүйцэтгээд хоёр улсын хооронд хялбархан зорчиж байна.
Мэдээлснээр, Эрээн төмөр замын боомт нь Хятад улсын Монгол улсад нээлттэй хамгийн том хуурай замын боомт бөгөөд Хятад-Европын галт тэрэгний дунд замын цорын ганц боомт юм. Монгол улсын Гаалийн ерөнхий газрын мэдээгээр, 2025 онд Монгол улс 158 улс, бүс нутгаас бараа бүтээгдэхүүн импортолсон бөгөөд үүнээс Хятад улс 40.7 хувийг эзэллээ.
Хоёр улсын "харилцан худалдаа"-ны ажлыг хөнгөвчлөх зорилгоор 2024 оны 03-р сард Хятад-Монголын Эрээн-Замын-Үүд эдийн засгийн хамтын ажиллагааны бүс албан ёсоор батлагдсан. Энэ нь Хятад-Казахстаны Хоргос, Хятад-Лаосын Мөнхай-Ботен хоёрын дараа Хятад улс хөрш улсуудтай хамтран байгуулсан гурав дахь хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс болох ажээ. Хоёр тал физик хашаа хэрэм, мэдээллийн хяналтаар хаалттай менежмент хэрэгжүүлж, "Бүс ба Зам"-ын Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын чухал зангилаа болгоход голлон анхаарч байна.
Харин одоо хоёр улсын хамтын ажиллагаа улам гүнзгийрч байна. Саяхан Хятадын Төрийн зөвлөлөөс нийтэлсэн "Хятад (Өвөр Монголын) Чөлөөт худалдааны туршилтын бүсийн ерөнхий төлөвлөгөө" (цаашид "Ерөнхий төлөвлөгөө" гэх)-нд Өвөр Монголын Чөлөөт худалдааны туршилтын бүсэд шинэчлэлийн илүү их эрх олгож, илүү өргөн хүрээтэй, илүү гүнзгий түвшинд санаачлагатай, нэгдмэл, ялгаатай туршилтыг явуулахыг уриалсан. Хилийн иргэдийн худалдааг дэмжих, олон улсын логистикийн үйлчилгээний функцийг бэхжүүлэх, шинжлэх ухаан технологийн ололт үр дүнг хэрэглээний үр ашигт шилжүүлэх чадавхыг дээшлүүлэн, гадаад хамтын ажиллагааг олон салбараар өргөжүүлэх зэрэг 19 чиглэлээр шинэчлэл, инновацын арга хэмжээг тодорхойлсон.
Худалдааны яамны эдийн засаг, худалдааны бодлогын зөвлөх комиссын гишүүн, Нэгдсэн хөгжлийн хүрээлэн (Хятад-Шэньжэнь)-ийн дэд захирал, мөн Цяньхай салбар сургуулийн захирал Чюй Жяний үзэж байгаагаар, Өвөр Монголын Чөлөөт худалдааны туршилтын бүс байгуулагдсанаар Өвөр Монголд системийн нээлттэй байдлын чиглэлээр илүү их эрх олгогдож, Хятад улс хойд зүг рүү улам илүү нээлттэй болно гэсэн үг юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn