Нэг хаалга-Нэг шинжилгээ | БЗД-ээр өндөрлөж байна
Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байгаа коронавиуруст халдварын тандалт, илрүүлгийн “Нэг хаалга-Нэг шинжилгээ” Баянзүрх дүүрэгт өнөөдөр үргэлжилнэ.
Баянзүрх дүүрэг 45,800 иргэнийг шинжилгээнд хамруулах бөгөөд явуулын 193, суурин 4 цэгээр шинжилгээг авах юм.
Шинжилгээ 21,22-ны өдрүүдэд буюу хоёр өдөр үргэлжлээд маргаашнаас хөл хориог нэг зэрэг бууруулж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих билээ.
Өчигдөр ээлжит мэдээллээр /2021.02.21/ : Нийт 44.018 хүнд шинжилгээ хийж, 52 хүнээс халдвар илэрсэн. Үүнээс 24 нь "Нэг хаалга, нэг шинжилгээ"-гээр илэрлээ. 15 нь анхны шинжилгээгээр илэрсэн бол 9 нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд байсан юм. Шинээр зарим хороодод халдвар бүртгэгдэж байна. Тухайлбал, Баянгол дүүргийн 22, 23, 3, 5 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 3, 18 дугаар хороонд халдвар бүртгэгдээд байгаа тул зарим хороодод хэсэгчилсэн хорио тогтоохоор төлөвлөөд байгаа юм.