Нэг хаалга-Нэг шинжилгээ | БЗД-ээр өндөрлөж байна

354

Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байгаа коронавиуруст халдварын тандалт, илрүүлгийн “Нэг хаалга-Нэг шинжилгээ”  Баянзүрх дүүрэгт өнөөдөр үргэлжилнэ.
Баянзүрх дүүрэг 45,800 иргэнийг шинжилгээнд хамруулах бөгөөд явуулын 193, суурин 4 цэгээр шинжилгээг авах юм. 
Шинжилгээ 21,22-ны өдрүүдэд буюу хоёр өдөр үргэлжлээд маргаашнаас хөл хориог нэг зэрэг бууруулж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих билээ. 
Өчигдөр ээлжит мэдээллээр /2021.02.21/ : Нийт 44.018 хүнд шинжилгээ хийж, 52 хүнээс халдвар илэрсэн. Үүнээс 24 нь "Нэг хаалга, нэг шинжилгээ"-гээр илэрлээ. 15 нь анхны шинжилгээгээр илэрсэн бол 9 нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд байсан юм. Шинээр зарим хороодод халдвар бүртгэгдэж байна. Тухайлбал, Баянгол дүүргийн 22, 23, 3, 5 дугаар хороо, Баянзүрх дүүргийн  26 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 3, 18 дугаар хороонд халдвар бүртгэгдээд байгаа тул зарим хороодод хэсэгчилсэн хорио тогтоохоор төлөвлөөд байгаа юм. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn