Баянзүрх дүүргийн хэмжээнд өнөөдрөөс PCR шинжилгээг хоёр цэгт авна

365
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн 12 хоногийн хугацаанд БАЯНЗҮРХ дүүргийн өрх бүрээс нэг иргэнийг шинжилгээнд хамруулах ажил үргэлжилж байна. Энэ ажлын хүрээнд,
  • 2021 оны 2 дугаар сарын 8,9,10-ны өдөр БАЯНЗҮРХ дүүргийн бүх төрийн алба хаагчийг шинжилгээнд хамруулсан.
  • 2021 оны 2 дугаар сарын 11,12,13-ны өдөр "НЭГ ХААЛГА-НЭГ ШИНЖИЛГЭЭ" арга хэмжээний хүрээнд батлагдсан тохиолдол бүртгэгдсэн хороодын эрсдэл өндөртэй байршлуудыг блоклогюн иргэдээс шинжилгээ авсан.
  • 2021 оны 2 дугаар сарын 14, 15, 16 -ны өдрүүдэд үйл ажиллагаагаа явуулж эхлэх худалдаа үйлчилгээний байгууллагуудын ажилтнууд болон зайлшгүй шинжилгээ өгөх шаардлагатай иргэдийн 5 цэгт баг гаргаж шинжилгээнд хамруулсан.
  • Харин өнөөдрөөс эхлэн зөвхөн 84, 69-р сургууль дээр буяны ажил, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээ авах, гэнэтийн тохиолдлоор орон нутаг зорчих гэх мэт зайлшгүй шалтгаантай иргэдээс шинжилгээ авч байна. Тиймээс гэр бүлийн гишүүд нь шинжилгээнд хамрагдаагүй, шинжилгээ өгөх зайлшгүй шаардлагатай иргэд 84, 69-р сургуулийн цэгүүдэд очин шинжилгээнд хамрагдана уу.
Хэрэв танай гэр бүлийн гишүүн дээрх арга хэмжээнүүдэд хамрагдаж шинжилгээ өгсөн бол ТА шинжилгээ өгөх шаардлагагүй. Тухайн хүний шинжилгээний хариуг үзүүлээд, эмнэлгийн үйлчилгээ болон бусад үйлчилгээг саадгүй авах боломжтой.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn