Нийслэлийн хэмжээнд 15 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

369

 

Монгол Улсын Засгийн газраас "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд нөөцийн мах бэлтгэлд зориулж 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтын эх үүсвэрийг шийдвэрлэж өгсөн. Энэ зээлийн хүүгийн зөрүү болох 7.65 хувийг Засгийн газар, 3 хувийг аж ахуйн нэгжүүд хариуцаж нөөцийн мах бэлтгэх арга хэмжээнд оролцож байна.

Нийслэлийн хүн амын хэрэгцээнд зориулан мах бэлтгэх ажилд 17 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсан. Нийтдээ 15 мянган тонн хүртэлх мах бэлтгэхээр бэлтгэлээ ханган ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 3100 тонн махыг агуулахдаа татан авч бэлтгэсэн. 11-р сарын 15 гэхэд 15 мянган тонн махны 60-аас доошгүй хувийг агуулахдаа бэлтгэсэн байх шаардлагыг аж ахуйн нэгжүүдэд тавьсан.

Нийт бэлтгэж буй махны 30 хувь нь үхрийнх, 60 хувь нь хониных, 10 хувь нь ямааных байх юм. Үнийн хувьд тогтвортой байлгахаар зохион байгуулалт хийн ажиллаж байна.

Энэ жил өмнөх жилийнхээс бэлтгэх махны хэмжээг нэмэгдүүлсэн нь борлуулах хугацааг уртасгах бодлого барьж байгаатай холбоотой. Орон нутгийн хувьд, хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд аймаг бүрдээ төв суурин газрынхаа хүн амын хэрэгцээнд зориулан 5500 тонн мах бэлтгэх даалгавар өгсөн гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn