Иргэдээс ирсэн өргөдөл, гомдол, мэдээллийн 70 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй байна
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны 1 дүгээр сарын 24-28-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 40 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 70 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд газар зохион байгуулалт, нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байв. Дурдсан хугацаанд авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 273 дуудлага хүлээн авчээ.
Тус алба “Монгол Улс дахь авлигад нөлөөлж буй хүчин зүйлийн динамик загвар боловсруулах”, “Хорооноос иргэдэд үзүүлж буй үйлчилгээ, хороонд хандаж үйлчилгээ авсан иргэдийн бүртгэл, статистик”, “Авлигын эсрэг соён гэгээрүүлэх арга хэмжээний үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх аргачлал боловсруулах”, “Авлигатай тэмцэх газраас зохион байгуулах соён гэгээрүүлэх үйл ажиллагааны стратеги (2022-2024) боловсруулах” зэрэг хэд хэдэн ажлыг гүйцэтгэж байна.