Худалдаа, үйлчилгээний төвүүд ариун цэврийн өрөөг иргэдэд төлбөргүй ашиглуулах үүрэгтэй

394
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хэрэглэгчдээс “Худалдаа, үйлчилгээний төвүүдийн ариун цэврийн өрөөг үйлчлүүлэгчдэд төлбөртэй ашиглуулж хууль зөрчин иргэдийг хохироож байна” гэсэн гомдол мэдээлэл ирүүлж байна.
Эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д “Худалдаа, үйлчилгээний байгууллага нь эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангасан, үйлчлүүлэгч чөлөөтэй ашиглах боломжтой ариун цэврийн өрөө, гар угаах хэрэгсэлтэй байна” гэж заасан.
Мөн НИТХ-ын 2022 оны 23 дугаар тогтоолоор “Нийтийн бие засах  газрын төлөвлөлт байгуулалтад тавигдах техникийн шаардлага” хотын стандартыг баталж, энэ оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдүүлэхээр заажээ.
Үүний дагуу ШӨХТГ-аас дүүргүүдийн Засаг даргын Тамгын газарт дээрх хууль болон стандартыг хэрэгжилтийг хангах хүрээнд олон нийтийн барилга, байгууламж бүхий худалдаа, үйлчилгээний байгууллага нь олон нийтэд зориулсан эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн өрөөтэй байх, иргэдэд төлбөргүйгээр чөлөөтэй ашиглах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээ авах талаар зөвлөмж хүргүүллээ.
Эх сурвалж: ШӨХТГ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn