Сайжруулсан шахмал түлшний 70 мянган тонн нөөц бүрдүүлжээ

390

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Байгаль орчин аялал жуучлалын сайд Б.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг “Таван толгой түлш” ХХК-ийн баруун үйлдвэрт ажиллалаа.
Өнөөдрийн /2022.08.11/ байдлаар тус үйлдвэр сайжруулсан шахмал түлшний 70 мянган тонн, мидлингийн 100 мянган тн нөөц бүрдүүлжээ. Мөн борлуулалтын цэгүүдийн сонгон шалгаруулалт явагдаж байгаа бөгөөд наймдугаар сарын 25-ны өдөр гэхэд бэлэн болгохоор төлөвлөгөөт ажлууд хийгдэж байгаа аж.
Түүнчлэн, “Таван толгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн сайжруулсан шахмал түлшний үндсэн түүхий эд мидлингийг ачиж буулгах зориулалт бүхий өндөрлөгөөтэй төмөр замын ажил болон бүтээн байгуулалтыг “Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй хамтран хэрэгжүүлж, мидлинг татан авалтыг төмөр замаар тээвэрлэх бэлтгэл ажил эрчимтэй явагдаж байна. Ирэх сарын дунд үеэс эхлэн уг төмөр замаар түүхий эд тээвэрлэн, үйлдвэрийн хашаанд шууд буулгах ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгааг танилцууллаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn