В.Путин: Украин террорист халдлага хийсэн

233

Бямба гарагийн өглөө Крымийн хойгийг ОХУ-ын эх газартай холбодог гүүрэнд хүчтэй дэлбэрэлт болсон билээ.
Үүнтэй холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр  ОХУ-ын мөрдөн байцаах товчооны тэргүүн Александр Бастрыкинтай уулзах үеэрээ: "Энэ үйлдэл бол Оросын иргэний зориулалттай дэд бүтцийн чухал байгууламжуудыг устах зорилготой террорист халдлага. Үүнийг зохион байгуулагч, гүйцэтгэгч, ашиг хүртэгч нь Украины аюулаас хамгаалах алба юм” гэжээ.
Харин Бастрыкин: "Халдлагыг зохион байгуулахад Оросын иргэд, зарим улс орнууд тусалсан.Халдлагад ашигласан шатахуун тээвэрлэгч автомашин өмнө нь Болгар, Армени, Гүрж, Умард Осет, Краснодарын хязгаараар зорчсон баримт олдсон" гэсэн байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn