ГЕГ:Манай улс Хятадаас 60 мянга гаруй ухаалаг утас импортолжээ

289


Гаалийн ерөнхий газрын есдүгээр сараас эхлэн импортолсон ухаалаг утасны статистик мэдээллийг аль улсаас хэчнээн тоогоор оруулж ирснийг дэлгэрэнгүй харуулдаг болсон юм. Үүнтэй холбоотойгоор сүүлийн хоёр сард манай улс хэчнээн тооны ухаалаг утас хэдэн улсаас импортолсон тухай мэдээллийг хүргэхийг зорилоо. 
Тус газраас гаргасан статистикаас харвал, 2022 оны эхний арван сард найман улсаас нийт 71118.2 мянга буюу 71.1 сая ам.доллароор 223540 ширхэг ухаалаг утас импортолжээ. Үүний 36 хувийг буюу 81920 ширхгийг Энэтхэг улсаас, 32 хувийг Вьетнам, 27 хувийг БНХАУ, дөрвөн хувийг БНСУ, 0.3 хувийг АНУ, 0.2 хувийг Хонконгоос тус тус импортолсон байна. Харин үнийн хувьд БНХАУ-аас импортоор оруулж ирсэн ухаалаг утас хамгийн өндөр дүнтэй байна.
Тодруулбал, сүүлийн 10 сард ухаалаг утсанд зарцуулсан нийт 71.1 сая ам.долларын 41 хувийг БНХАУ-аас оруулж ирсэн ухаалаг утасны үнэ эзэлж байна. БНХАУ-аас 29.1 сая ам.доллароор үнээр 60353 ухаалаг утас импортолжээ. Мөн зөвхөн есдүгээр сард импортолсон ухаалаг утасны нийт дүнг өмнөх сарынх нь нийт дүнтэй харьцуулан авч үзэхэд, есдүгээр сард 17541 ухаалаг утсыг 5.7 сая ам.доллароор импортолжээ. Гэхдээ зөвхөн есдүгээр сард импортолсон ухаалаг утсыг аль улсаас, хэчнээн тоогоор оруулж ирсэн тухай нарийн тоон мэдээлэл байхгүй байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn