Монгол Улсын түүхэнд энэ онд хамгийн олон мал тоологджээ

367


Мал, тэжээвэр амьтдын тооллогын урьдчилсан дүнгээр энэ онд улсын хэмжээнд 71.1 сая толгой мал тоологдсон байна. Энэ нь түүхэндээ хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа аж.
2022 оны жилийн эцэст, нийт мал сүрэгт:
  • Адуу 4.8 сая – 6.8%
  • Үхэр 5.5 сая – 7.7%
  • Тэмээ 470.4 мянга – 0.7%
  • Хонь 32.7 сая – 46%
  • Ямаа 27.6 сая – 38.8%-ийг эзэлж байна.
Мал тооллогын урьдчилсан дүнгээр тэргүүлсэн 5 аймаг:
  • Хөвсгөл аймаг 6.3 сая толгой мал
  • Архангай аймаг 5.9 сая толгой мал
  • Төв аймаг 5.11 сая толгой мал
  • Хэнтий аймаг 5.1 сая толгой мал
  • Сүхбаатар аймаг 4.6 сая толгой мал тоолуулжээ.
Сүүлийн 10 жилийн үзүүлэлтийг харвал:
  • 2013 онд 45.1 сая
  • 2014 онд 51.9 сая
  • 2015 онд 55.9 сая
  • 2016 онд 61.5 сая
  • 2017 онд 66.2 сая
  • 2018 онд 66.4 сая
  • 2019 онд 70.9 сая
  • 2020 онд 67 сая
  • 2021 онд 67.3 сая толгой мал тоологдож байсан.
Мал тооллого нь хөдөөгийн өрхийн аж байдал, малчдын мэдээлэл, хөдөлмөр эрхлэлтийг тооцоод зогсохгүй малчин өрхийн хөрөнгийн бүртгэлийн гол эх үүсвэр болдгоороо онцлогтой.
Мал тооллогын мэдээллийн санг хөдөө орон нутгийн хөгжил, малчдад чиглэсэн төрийн бодлого шийдвэрт ашиглах чухал ач холбогдолтой.
Мал аж ахуйн эдийн засагт оруулах нөлөөллийг авч үзвэл, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 13 хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлж байгаагийн 92 орчим хувийг мал аж ахуйн салбар бүрдүүлдэг. Харин аймаг, орон нутгийн хувьд ДНБ-ий дийлэнх буюу дунджаар 38.4 хувийг нь бүрдүүлдэг.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn