Машинаа асаалттай орхиод хулгайд алджээ

208
Цагдаагийн байгууллагад 2023 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 10:21 цагт Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Зогсоол дээр байсан автомашин алдагдсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад иргэн “А”-ийн зогсоолд асаалттай үлдээсэн “Toyota” маркийн тээврийн хэрэгслийг 25 настай, эрэгтэй хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иргэд та бүхэн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ хяналтын камер, харуул хамгаалалттай зогсоолд байрлуулах, сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт шуурхай мэдээлж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn