Л.Энх-Амгалан: Ардын хүүхдэд англи хэл заахаас хойш суулаа гэж ойлгож болохгүй
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар гурван ээлжид орох эрсдэлтэй сургуулиудын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоолыг баталсан байна.
- Ачаалал ихтэй байгаа сургуулиуд дээр шинээр болон өргөтгөл хийгдэж байгаа барилга угсралтын ажлуудыг эрчимжүүлэх.
- Ирэх хичээлийн жилд сургуулийн дотоод орчны ашиглалтыг сайжруулах, засвар тохижилт хийх. Бусад байгууллага, иргэдийн эзэмшил, өмчлөлд буй сургалтын зориулалтаар ашиглах боломжтой байруудыг түрээслэх замаар богино хугацаанд суудлын тоог нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэх. (Уг шийдвэрийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон АТГ, Хөгжлийн Банк зэргийн барьцаанд хураагдсан барилгуудыг сургуулийн зориулалттай болгох ажлыг зохион байгуулна гэдгийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан онцлов.)
- Хамран сургах тойргийг шинэчлэн зохион байгуулах. Цаашид нэг ангид 45-аас дээш хүүхэд сургахгүй байх.
- Их дээд сургуулиудын харьяа ахлах сургууль олон ачаалалт өндөртэй байршил дахь сургуулиудын бүтэц хэв шинжийг өөрчлөх ажлыг туршилтаар зохион байгуулж энэ жилээс төрөлжсөн ахлах сургуулийн тогтолцоонд үе шаттайгаар шилжүүлнэ.
- Танхимын болон цахим буюу танхимын бус сургалтыг ачаалал өндөртэй сургуулиудын ахлах ангийн хүүхдүүдэд турших.
- ЕБС-ын хүүхдийн тооноос хамаарч мэргэжлийн багш нар дутагдах эрсдэл үүсэж байгаа учир 1-2-р ангийн 44-өөс дээш хүүхэдтэй ангид 200 туслах багшийг ажиллуулах. Мөн гурван ээлжид орох эрсдэлтэй сургуулиуд дээр 424 багшийг нэмж ажиллуулах зохицуулалтыг хийнэ.