Ц.Төрхүү: Цэвэр, бохир ус холилдох ямар ч боломжгүй

253

Цахим орчинд Улаанбаатар хотын цэвэр, бохир ус холилдож, ундны усны аюулгүй байдал алдагдсан гэх мэдээлэл гараад буй. Энэ талаар Улаанбаатар хотын Ус сувгийн Удирдах газар ОНӨААТҮГ-ын дарга Ц.Төрхүү мэдээлэл өглөө. Тэрбээр:

-Улаанбаатар хот ундны усны долоон эх үүсвэртэй бөгөөд эдгээр нь горимын дагуу хэвийн ажиллаж байна. Хотын бохир, цэвэр ус холилдох ямар ч боломжгүй, энэ бол ташаа мэдээлэл. Тиймээс хэвлэлийнхэн газар дээр нь сурвалжилга бэлтгэх боломжтой. Манайх удирдлагын системтэй тул нөхцөл байдлын мэдээлэл минут, секунд тутамд гарч байгаа. Өнгөрсөн шөнө Улаанбаатар хотын иргэд 152 мянган шоо метр /м3/ ус хэрэглэсэн. Хоногт хамгийн ихдээ 161 мянган шоо метр ус хэрэглэдэг.


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn