Марк Зукербэрг өөрийн хооллох дуртай ресторануудыг цар тахлын хямралаас аврахын тулд мөнгөн тусламж үзүүлжээ

514
Фэйсбүүк компанийн гүйцэтгэх захирал Марк Зукербэрг, түүний гэргий Присила Чан нар өөрсдийн хооллох дуртай найман рестораныг цар тахлын үеэр дампууруулахгүйн тулд мөнгөн тусламж үзүүлсэн байна. Сан Францискогийн Бэй Эриа орчмын найман ресторан тус бүр $100,000-ын буцалтгүй тусламжийг залуу тэрбумтнаас авсан тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Нийтдээ $800,000-ын энэ хандив рестораны эздэд коронавирусийн цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралыг даван туулахад нь том дэм болсон нь гарцаагүй. Марк Зукербэргийн хөрөнгийн хэмжээ $76.3 тэрбум орчим юм. Ресторануудад хандивласан $800,000 нь түүний нийт хөрөнгийн 0.0000105 хувь орчим болж байна. 2016 оны байдлаар АНУ-ын дундаж гэр бүлийн жилийн орлого $97,300 байжээ. Эндээс тооцож үзвэл Марк Зукербэргийн тусламж нь Америкийн дундаж айл өрхийн хувьд жилийн орлогоосоо $1.02 орчмыг бусдад хандивлаж байгаатай дүйцэх үйлдэл болсон байна. 

Э.Сэмүүн 
Эх сурвалж: Business Insider
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn