Баянзүрх дүүрэг Залуучуудын хөгжлийг дэмжинэ
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас энэ оныг Залуучуудын хөгжлийг дэмжих жил болгон зарласан билээ. Залуучуудын нийгмийн амьдралд оролцох идэвхийг нэмэгдүүлэх, залуучуудын дуу хоолойг нэгтгэж, тэдний санал санаачлагыг дэмжих зорилгоор Залуучуудын салбар зөвлөлийг байгуулсан. Дүүргийн Залуучуудын салбар зөвлөлийн тэргүүнээр Засаг дарга Т.Баясах ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр тус зөвлөлийн анхдугаар хуралдаан амжилттай боллоо.