Н.Баярмөнх даргаа, “СU”, "GS"-тэй хамт хууль зөрчсөөр байх уу

65

Дэлхийн хэмжээнд 500 гаруй  “СU” дэллгүүр байдгийн 370 орчим нь манай улсад бий гэх статистик байдаг.  Тэгвэл тэр олон “СU”-д өнөөдөр Монгол Улсын хууль үйлчилдэггүй нь тун тоогүй.  
Ингэж хэлэхийн учир нь шөнө дундарч 02:00 цаг болж байхад “СU”-д архи согтууруулах ундаа зарж байх юм.
Нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн гаралтаар Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүд тэргүүлдэг гэх яриа байдаг бөгөөд үүнийг “CU” дэлгүүртэй холбож ярих нь ч бас бий. Баянзүрх дүүрэгт гэхэд Кино үйлдвэрийн  орчимд байдаг, бас 16 дугаар  хороололд байдаг “СU” дэлгүүрүүд архи, пиво, дарс зарж байх жишээтэй.
Монгол Улсын хэмжээнд мөрдөж хууль дүрэм журамд архи, согтууруулах ундааг 00:00 цагаас хойш худалдаалдаггүй. Тиймдээ ч Улаанбаатараас шөнө ажилладаг дэлгүүр олоход бэрх байсан үе тун саяхан.
Гэтэл одоо нийслэлийн аль ч дүүргийн 24 цагаар ажилладаг “СU”-гээс архи согтууруулах ундааг ёстой л шилж сонгож байгаад  авч байна.
Архинаас үүдсэн гэр бүлийн хүчирхийлэл, элдэв гэмт хэрэг цөөрөх бус өссөөр байхад  Таны хариуцсан нутаг дэвсгэрт ХУУЛЬ ЗӨРЧИН архи, согтууруулах ундаа зарсаар л байх уу, Н.Баярмөнх даргаа.

https://erennews.mn/article/63598#
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn