Иран өөрийгөө хамгаалах, хариу барих эрхтэй гэжээ

173


Дөрөвдүгээр сарын 15-нд БНХАУ-ын Гадаад Харилцааны сайд Ван И Ираны ГХЯ-ны сайд Хуссейн Амир Абдоллахиан нар утсаар ярьсан билээ.

Энэ үеэр Сирид суугаа Ираны ЭСЯ халдлагад өртсөн асуудлаарх Ираны байр суурийг Хуссейн Амир Абдоллахиан танилцуулж, "НҮБ-ын Аюулгүйн зөвлөл энэ тухай хариу өгөөгүй, манай улсын бүрэн эрх халдлагад өртсөн тул Иран өөрийгөө хамгаалах, хариу барих эрхтэй. Бүс нутгийн нөхцөл туйлын эмзэг энэ үед Иран хүлээцтэй байхыг эрхэмлэж байна, нөхцөл байдлыг цаашид хурцатгахыг хүсэхгүй. Газын зурваст гал зогсоохыг санаачилсан, энд гал зогсоож, амгалан тайвныг сэргээн, бүс нутгийн улсуудтай хамтран ажиллахад Хятад улс идэвхтэй чармайж буйг Иран дэмжинэ. Иран улс, Хятадтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байна" гэжээ. 

Ван И хариуд нь хэлэхдээ, "Сирид суугаа Ираны ЭСЯ-ны байр халдлагад өртсөнд Хятад улс хатуу зэмлэн буруушааж, эрс эсэргүүцэл илэрхийлж байна. Энэ хэрэг олон улсын хуулийг ноцтой зөрчсөн тул хүлээн зөвшөөрч болохгүй.Хятад улс Ирантай харилцаатай байж, Палестины асуудлыг бүх талаар, шударга, урт удаан хугацаанд шийдвэрлэхийн төлөө зүтгэнэ. Ирантай хамтран олон салбарт ажил хэрэгч тогтвортой хамтран ажиллаж, хоёр талын харилцааг хөгжүүлэхэд бэлэн" гэсэн байна.

Г.Бямба
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn