АНУ-ын Элчин сайд Майкл С.Клечески Сэлэнгэ аймагт албан айлчлал хийлээ

2018 онд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн АНУ-д хийсэн албан айлчлалын үеэр АНУ Монгол Улстай “Өргөтгөсөн иж бүрэн түншлэл”-ийн харилцаатай болохыг тогтоосонбайна.Дээрх тогтоол болон аймгийн “Гадаад харилцааг эдийн засагжуулах нь” хөтөлбөр, “Хөрөнгө оруулалтын чуулга уулзалт” зэрэг арга хэмжээний үр дүндхоёрулсын хамтын ажиллагааны үр өгөөж орон нутагт ч хүрч байгаагийн илрэл Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт барьж байгаа 50 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг болж байна.Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Ш.Оргил “Энэхүү 50 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орсноор тус багийн нийгмийн томоохон асуудал шийдэгдэнэ.Иймд АНУ-ын Элчин сайдын яамны шийдвэр эрэлт хэрэгцээ, цаг үеэ олсон хөрөнгө оруулалт болж чадсан” гэдгийг цохон тэмдэглэлээ.
Элчин сайд Майкл С.Клечески “Коронавирусний эрсдэлээс улс үндэстнээ хамгаалж байгаа Монгол Улсын бодлого шийдвэр, ард иргэдийг гайхан биширч байна. Биднийцаашдын хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлж, ард иргэдэд үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.Ийнхүү хамтын ажиллагааны нэг хэлбэр иргэд рүү тэр тусмаа хүүхэд багачууд руу чиглэсэн бүтээлч ажил болон хөрсөн дээрээ хэрэгжиж байна.
Ч.Отгонцэцэг